Монгол Улсын Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах “11-11” төв”-д иргэдээс гаргасан “Улаанбаатар хотын замаар элс, хайрга даац хэтрүүлэн ачсан авто тээврийн хэрэгсэл маш ихээр явж байна. Улаанбаатар хотод сүүлийн үед шинээр тавьсан замуудыг эвдэх нөхцөл үүсээд байна.
Үүний дагуу холбогдох байгууллагууд нь даац хэтрүүлж тээвэрлэх зөрчлүүдэд арга хэмижээ авч өгнө үү” гэсэн санал хүсэлтийн дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэг, Монгол Улсын стандарт MNS4598:2025-г мөрдүүлэх, дээрх зөрчлийг илрүүлэх, арилгуулах зорилгоор энэ оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан.
Монгол Улсад авто замаар тээвэрлэлт хийх хүнд даацын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, овор хэмжээ, жин, ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартаар зохицуулдаг. Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж, хариуцлага тооцон ажилласан байна.
| Иргэдийн гомдлын дагуу том оврын автомашинуудад шалгалт хийлээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23