Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн. Тэдгээрээс гадна эмч нар ч цахимаар уг үйлдэлд нэгдэхээ илэрхийлээд байгаа. Эмч нар ажлаас гарах шалтгаанаа ингэж тайлбарлалаа.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх үеийн дарга нарыг ганцхан аймгийн Засаг дарга томилж баталдаг, мөн халах тушаал гаргадаг. Гэтэл аймгийн Засаг дарга байсаар байхад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тушаал гаргаж Нэгдсэн эмнэлгийн даргад өөрийн хүн гэх Жавхлант сумын ЭМТ-ийн дарга А.Шинэ-Од гэх хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн томилсон одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Цэрэнтогтох эмчийг ажлаас нь чөлөөлсөн тухай бичиг ирээгүй байхад ажлыг нь хууль бусаар авсан.
2023 оноос эмнэлгийн ажилчдыг тайван ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж ажлын байран дээр дарамт үзүүлдэг иргэн З-гийн хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг эсэргүүцжээ. Тухайлбал өдөр болгон ажил дээр ирж лайв хийдэг, сүүлдээ зөвхөн эмнэлгийн байгууллагын хүрээнд байдаг нууц материалуудыг мэдсэн байдаг, түүгээрээ хүмүүс рүү дайрдаг. Одоо эмнэлгийн үйл ажиллагаанд Шинэ-Од гэх хууль бусаар томилогдсон үүрэг гүйцэтгэгчтэй нийлж эмнэлгийн ажилчдын хурал дээр сууж, хурлыг “удирдаж” хүмүүсийн хооронд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байна. Биднийг тайван аюулгүй ажиллах орчиноор хангаж өгөхгүй байна гэжээ.
| Ажлаасаа гарахаар нэгдсэн Сэлэнгийн 31 эмч шалтгаанаа тайлбарлалаа |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23