Малын эмч, мал ахуйн мэргэжилтэн О.Чойжоо Монгол орноо тойрон аялж, малчдад сургалт хийнэ. Түүний эл сургалт наран ургах зүг Дорнод аймгаас эхлэх гэж байна. Цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малын өвчин эмгэг, цаг төр нийгмийн тогтворгүй энэ цаг үед бид даван туулах чадвартай мал аж ахуйг бүтээх шаардлага нэн тэргүүнд үүсээд байгаа билээ. Тиймээс малчин, мал аж ахуйн мэргэжилтэн бүр илүү мэдлэг мэдээлэлтэй байх нь хамгийн чухал хэрэгцээ болоод байна.
Малын эмч О.Чойжоогийн “Малчид, фермерүүдэд зориулсан сургалт”-аар үхэр бордох аж ахуй, саалийн үнээний фермийн үйл ажиллагаа, тэжээллэгийн ерөнхий ойлголт, зөвлөгөөг өгнө. Эл сургалт нь уламжлалт мал аж ахуй эрхлэгч малчид, махны чиглэлийн болон сүүний фермерүүд, мал аж ахуйн салбарын мэргэжилтэнд шаардлагатай, хэрэгцээтэй нүд нээсэн үнэ цэнэтэй мэдээлэл байх юм.

Сургалтын талаар дэлгэрүүлэн мэдээлэхэд, Дорнод аймгийн Чойбалсан хот, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газарт 2025 оны тавдугаар сарын 23-ны 11:00 цагт болно. Та бүхэн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99975720, 88129772 дугаараас авахын зэрэгцээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг Чойжоо Очирсүм цахим хуудсаар зочилж, аваарай.
| Малын эмч О.Чойжоогийн малчдад зориулсан сургалт наран ургах зүгээс эхэлнэ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23