Прокурорын байгууллага энэ сарын 12-16-ны өдрийг хүртэл хугацаанд 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Онцолбол, нийслэлийн прокурорын газраас Төв аймгийн сумын засаг дарга Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар автогрейдер, авто зам индүүдэгч болон тээврийн хэрэгслийн засварын мөнгө авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Ц, Ч.О нар нь зөрчил дутагдлаа арилгасан эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулж гарын үсэг зурсны хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 / Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
БНХАУ-ын иргэнээс 1 сая юань нэхэж, улмаар буудан хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ |
2025-05-20 17:36:02
2025-05-20 15:44:01
2025-05-20 15:40:12
2025-05-20 17:51:33
2025-05-20 17:41:12
2025-05-20 17:36:02
2025-05-20 16:44:37
2025-05-20 15:44:01
2025-05-20 15:40:12
2025-05-20 14:37:38
2025-05-20 12:47:54
2025-05-20 12:47:14
2025-05-20 11:41:20
2025-05-20 11:27:22
2025-05-20 11:10:23
2025-05-20 10:59:35
2025-05-20 10:52:20
2025-05-20 10:37:45
2025-05-20 09:41:43
2025-05-20 09:36:14
2025-05-20 09:04:25
2025-05-20 08:49:35
2025-05-19 18:56:52
2025-05-19 17:42:31
2025-05-19 16:11:53
2025-05-19 15:39:55
2025-05-19 15:20:25
2025-05-19 14:27:21
2025-05-19 14:24:54
2025-05-19 13:09:46
2025-05-19 13:09:07
2025-05-19 12:47:43
2025-05-19 12:27:27
2025-05-19 11:20:39
2025-05-19 11:10:12
2025-05-19 10:46:52
2025-05-19 10:37:49
2025-05-19 10:24:42
2025-05-19 10:04:50
2025-05-19 09:38:22
2025-05-19 09:09:33