Ховд аймагт тавдугаар сарын 17-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар гурван хүн амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан. Тодруулбал, дөрвөн давхар орон сууц барьж буй уг компани ажилчдаа подёмд суулган дээш гаргах үеэр тросс нь тасарч уг осол болжээ. Подёмд 11 хүн сууж байснаас гурав нь нас барж, 8 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор нь тэднээс хоёрынх нь биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт байгаа аж. Тухайн ажилтнуудын ихэнх нь Баян-Өлгий аймгаас ирж ажиллаж байсан, тэдний дунд нэг айлын хоёр хүү байснаас нэг нь энджээ.
| Өргөгч краны ослоос үлдсэн хүмүүсээс хоёр нь сэхээнд байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33