Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг боллоо. Ингэснээр тус эмнэлэг орон нутаг болон нийслэлийн 9 дүүргийн хаанаас ч ирсэн яаралтай түргэн тусламжийн тасгаараа үйлчлэх аж. Өндрөөс унаж хөл гараа бэртээх, нохойд хазуулж уруулах, спорт зааланд тоглож байхдаа гэмтэх тохиолдол өдөр тутам гардаг. Тэгвэл заавал Гэмтэл, согог судлалын үндэсний төв гэхгүйгээр хотын төвтэй ойр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ. Нөгөө талаар түгжрэл ихтэй Улаанбаатар хотод яарч тэвдсэн үед хугацаа хэмнэх давуу талтай. ТТАХНЭ-ийн Гэмтэл, согог заслын тасаг нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд Гэмтэл, согог судлалын үндэсний төв харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлээд олон жил болсон. Үүнийгээ дагаад тус эмнэлэг бүтэн 4 улирлын турш өндөр ачаалалтай байдаг. Тэгвэл тус эмнэлгийн ачааллыг бууруулах үүднээс олон жил барилгын ажил нь гацсан Түлэнхийн төвийг 2023 оны 5-р сард ашиглалтад оруулсан. Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллын 25-30 хувийг хуваалцаж, хүртээмж мөн хувиар нэмэгдэнэ гэж тухайн үед албаны хүмүүс онцолж байлаа.
| ТТАХЭ харъяалал харгалзахгүй гэмтлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23