Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүссэнийг тавдугаар сарын 13-наас эхлэн хоёр өдрийн хугацаанд цэвэрлэж 380 гаруй тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөсөн байна. Хур хог үүсгэсэн орчныг иргэдийн бүлгийн 100 гаруй ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гурван бригад, хог тээврийн 13 автомашин, тусгай зориулалтын гурван ковш механизмаар цэвэрлэж, хяналтын камерууд байршуулжээ. Хяналтын камерууд 24 цагийн турш ажиллах бөгөөд дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл дуртай газраа хог асгаж байгаа байдлыг таслан зогсоохоор хяналтын камерууд ажиллуулж эхэлжээ. Хог хаягдлыг тогтоосон цэгээс бусад газарт хаяхыг хуулиар хориглодог байна.
Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгоно.
Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 200,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгөөр торгоно.
Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгоно
| Үүсмэл 45 хогийн цэгийг цэвэрлэж, хяналтын камер байршууллаа |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54