Энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр Телеграм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан 10 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 8 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамгай хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Телеграмын хоёр группт элсэж, хоногийн дотор ₮69 саяыг залилуулжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33