Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст зөөврийн цахилгаан нөөцлүүр төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэхүү төхөөрөмж нь эрчим хүчний тасалдал үүссэн үед шуурхай мэдээлэл солилцоо, холбооны хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийн ажиллагааг тасралтгүй хангах зориулалттай бөгөөд гамшгийн нөхцөлд ажиллах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өмнө нь Dji Mavic 3 pro Drone болон Starlink хиймэл дагуулын интернет төхөөрөмжийг Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгсөн бөгөөд энэ удаад 5000w, 3000w Portable Power Station буюу зөөврийн цахилгаан нөөцлүүр, 220v Solar Generator, ажлын зөөврийн компьютерээр хангаж, гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Тун удахгүй иргэдэд зориулсан үер ус, гал түймрийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт, зөвлөмжийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийг гамшгийн эрсдэлийг зөв үнэлж, анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх, аюулгүй байдлаа хангах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууцны СӨХ-үүдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт зохион байгуулахаар боллоо. Уг шалгалтаар галын аюулгүй байдал, аюулгүй гарц, дохиоллын систем, анхан шатны аврах хэрэгслийн хангалт зэрэг үзүүлэлтүүдийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд мэргэжлийн зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
| БГД-ийн ИТХ-аас дүүргийн Онцгой байдлын хэлтэст зөөврийн цахилгаан нөөцлүүр гардууллаа |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23