Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3,000 айлын орон сууцны төсөл билээ. Төслийн хүрээнд 12,6 га талбарт орон сууцжуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 1,800 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх бол хоёрдугаар үе шатанд 1,200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Иймд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай санал солилцоо.
Ташрамд, энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц 70 гаруй хувьтай явж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 4,200 яндан бууна гэсэн бодит судалгаа гарсан гэж Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-иас мэдээллээ.
| Ханын материал орчмын 3,000 айлын орон сууц барина |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33