2025 оны 5 дугаар сарын 6-ны өглөөний 05:20 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал ажил үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ хүний алтан амийг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын нэгэн байрны дээд давхраас чимээ гарч буйг анзааран шалгахад, 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байв. Х.Отгонжаргал цаг алдалгүй эмэгтэйтэй сэтгэл зүйн ярилцлага хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн бүсгүйг холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
| Гал сөнөөгч залуу ажилдаа явах замдаа амиа хорлох гэж байсан бүсгүйг аварчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33