Автобусны жолооч эмэгтэйд "сандал бохир байна" гэхэд эр юм байж чалчигналаа гэж загнажээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 5-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн У: Ч:18Б “МҮИС-ТЭЦ3” чиглэлийн 13-275 гарааш дугаартай автобусны жолооч 3,4 дүгээр хорооллын эцэст машины толь шүргэж, хагалаад явсан. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Гомдол гаргагчтай холбогдоход БГД-ийн замын цагдаад өргөдөл гаргахаар болсон.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.У: Ч:39 “Сансар /Тунель/-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 2-205 гарааш дугаартай автобусны жолооч эмэгтэйд сандал чинь бохир байна шүү гэж хэлтэл “Эр юм байж битгий шалчигнаад бай” гэж загнасан. Энэ хүндээ арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-н 2-205 гарааш дугаартай автобусны угаалга, цэвэрлэгээ хийхийг анхааруулж тус газрын тээвэр зохицуулагчид мэдэгдсэн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Т: Ү:19 “Нарангийн гол-5 шар” чиглэлийн 3-173 гарааш дугаартай автобусны жолооч 5-н шарын буудал дээр зогсож хүнээ авахгүй явсан. Гомдолтой байна. 
Шийдвэрлэлт: Жолооч Ж.Б-ыг дуудан ирүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний стандарт болон замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан ажиллах талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Тухайн цаг үед Ү:19 Нарангийн гол чиглэлийн 3-171 гарааш дугаартай автобусанд зорчигч нар сууж байсан ба замын цагдаагийн зохицуулагчийн дохиогоор автобусны буудлаас хөдөлсөн хяналтын камерын бичлэг байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн В.Б: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын Ч:7а “Нисэх-5 богд” чиглэлийн 15-082 гарааш дугаартай автобусны жолооч чиглэлд ажиллахдаа Яармагийн замд хурдаа тохируулж яваагүйгээс болж огцом тоормос гишгэн хүмүүсийг ханаруулан унагаж, 1-р ангийн хүүхэд дарагдан гарыг нь гэмтээсэн байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тухайн үйл явдлын талаарх хяналтын камерын бичлэгийг шүүн үзэхэд 15-082 автобусны урдуур суудлын автомашин эгнээ байр сольж орж ирсэн ба энэ талаар гомдол гаргагчид хариу мэдэгдсэн. Жолооч Т.Пүрэвбаярт цаашид анхаарал болгоомжтой ажиллах талаар анхааруулсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Л: Ч:76 “Архивын ерөнхий газар-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 3-059 гарааш дугаартай автобусны жолоочийг утсаар яриад байна гэж 70044040 дугаарт гомдол гаргасан чинь чи хов зөөлөө гээд хэл амаар доромжлоод буух үед хаалгаараа хавчсан. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 3-059 гарааш дугаартай автобусны жолооч, гомдол гаргагч хүнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.


Автобусны жолооч эмэгтэйд "сандал бохир байна" гэхэд эр юм байж чалчигналаа гэж загнажээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ