Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгсийг өнгөрсөн онд /2024.07.11/ ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Инторполын Үндэсний төв товчоотой хамтран Монголд албадан авчирсан.
Улмаар түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.05/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Прокуророос Ё.Баттөгсөд Эрүүгийн хуулийн 10.1.2-2.3, 2.5, 2.11 буюу хүнийг захиалгаар, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Ё.Баттөгсийг хүнийг захиалгаар алуулсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оноолоо.
Ё.Баттөгсийн захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажиллаж, уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирч байсан юм. Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны тавдугаар сарын 21- 22-нд шилжих шөнө 00.24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... хотхоны дугаар тоотод оршин суух Г.А-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс түүнд 19 жилийн хорих ял оноосон байдаг юм.
| Хүнийг захиалгаар "алуулсан" Ё.Баттөгсөд 20 жилийн хорих ял оноолоо |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23