Ойрын өдрүүдэд хангайн болон говийн бүсээр цас орж, цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаад буй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Завхан аймгийн Солонготын даваа А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто зам, Архангай аймгийн Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган сумад, Өвөрхангай, Дундговь чиглэлд онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн шөнө говь чиглэлд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээ цасанд хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсээд байна.
| Нойтон цасны улмаас дараах чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33