"Тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болдог гэдгийг та мэдэх үү?
Сүүлийн үед мөнгө хүүлэгч буюу хүүтэй мөнгө бусдад зээлдэг этгээдүүдээс их, бага хэмжээний зээл авч их хэмжээний өрөнд орсон иргэдийн тоо нэмэгдэж байна.
Эдгээр мөнгө хүүлэгч нарыг зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр буюу байнгын ашиг орлого олох зорилгоор эрхэлдэг гэж үзэх бөгөөд эдгээр этгээдүүд маань Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг эрхлэх ёстой.
Ийнхүү тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй та зээлийн гэрээний харилцаанд орсон бол уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл"-д хамаарч мөн хуулийн 492.1, 492.1.1-д заасны дагуу та мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө ямар нэгэн хүү, алдангигүйгээр буцаан төлөх боломжтой юм" гэж Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа цахим хуудсаас зөвлөлөө.
| Тусгай зөвшөөрөлгүй этгээдээс мөнгө зээлсэн бол хүү, алдангигүй төлөх боломжтой |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23