Ж.Төмөрсүхийн хүү Т.Мөнхтэнгэр шилдэг байгаль хамгаалагчаар шалгарлаа

Хөвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын залуу байгаль хамгаалагч Төмөрсүхийн Мөнхтэнгэр нь Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарлаа. Тэрбээр олон жил байгаль хамгааллын ажилд зүтгэсэн говийн болон баруун аймгуудын байгаль хамгаалагчидтай мөр зэрэгцэн шагнуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.

Байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр хандгай агнасан зөрчлийг илрүүлсэн, хууль бус загасчлал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар (Ирвэс Хамгаалах Сан, Байгаль Oрчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сантай хамтран Английн засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах (IWT) төслийн санхүүжилтээр шалгаруулсан) ирвэстэй нутгийн  20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодорсон нь энэ аж. 2024 онд  хариуцан хамгаалсан газар нутагтаа 12 хэрэг зөрчил илрүүлсэн, 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, 7-г таслан зогсоосон, 221 өдөр хээр хяналт шалгалт хийжээ.

Тэрээр хэлэхдээ, "Аав, ээж, ах гээд бид гэр бүлээрээ байгаль хамгаалагч. Аав минь намайг бага байхаас байгаль хамгаалахад сургаж, би ч түүндээ хөтлөгдсөөр өдий зэрэгтэй явж буй. Байгаль хамгаалагчид жилийн 200-280 хоногийг хээр хяналт шалгалтаар явж ар гэрээсээ хол өнгөрүүлдэг. Байгаль хамгаалагч нарын ар тал гэдэг чухал хүмүүс. Манай ээж гэхэд аавыг 35 жил хүлээж, ажлыг нь дэмждэг.

“Байгаль хамгаалагчийн гэр бүлийнхэн бол хүлээх гэж төрчихсөн гэх юм уу, тийм л улсууд. Энгийн бид хүнтэй уулзахаар цаг товлоод 10-20 минут хоцорвол бөөн юм болдог доо.  Гэтэл бүх амьдралынхаа турш аавыг хүлээнэ гэдэг чинь том зориг, тэвчээр" хэмээн гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг дурдлаа.

Мөн үргэлжлүүлэн "Байгалийн төлөө зүтгэж байгаа бүх хүний л боддог бодол биз ээ. Ирээдүй хойч үедээ хариуцсан хамгаалж буй газар нутгаа унаган төрхөөр нь хадгалж үлдээхийг хүсдэг" гэлээ. 

өвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын залуу байгаль хамгаалагч Төмөрсүхийн Мөнхтэнгэр нь Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарлаа. Тэрээр олон жил байгаль хамгааллын ажилд зүтгэсэн говийн болон баруун аймгуудын байгаль хамгаалагчидтай мөр зэрэгцэн шагнуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.

Байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр хандгай агнасан зөрчлийг илрүүлсэн, хууль бус загасчлал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар (Ирвэс Хамгаалах Сан, Байгаль Oрчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сантай хамтран Английн засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах (IWT) төслийн санхүүжилтээр шалгаруулсан) ирвэстэй нутгийн  20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодорсон нь энэ аж. 2024 онд  хариуцан хамгаалсан газар нутагтаа 12 хэрэг зөрчил илрүүлсэн, 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, 7-г таслан зогсоосон, 221 өдөр хээр хяналт шалгалт хийжээ.

Тэрбээр хэлэхдээ, "Аав, ээж, ах гээд бид гэр бүлээрээ байгаль хамгаалагч. Аав минь намайг бага байхаас байгаль хамгаалахад сургаж, би ч түүндээ хөтлөгдсөөр өдий зэрэгтэй явж буй. Байгаль хамгаалагчид жилийн 200-280 хоногийг хээр хяналт шалгалтаар явж ар гэрээсээ хол өнгөрүүлдэг. Байгаль хамгаалагч нарын ар тал гэдэг чухал хүмүүс. Манай ээж гэхэд аавыг 35 жил хүлээж, ажлыг нь дэмждэг.

“Байгаль хамгаалагчийн гэр бүлийнхэн бол хүлээх гэж төрчихсөн гэх юм уу, тийм л улсууд. Энгийн бид хүнтэй уулзахаар цаг товлоод 10-20 минут хоцорвол бөөн юм болдог доо.  Гэтэл бүх амьдралынхаа турш аавыг хүлээнэ гэдэг чинь том зориг, тэвчээр" хэмээн гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг дурдлаа.

Мөн үргэлжлүүлэн "Байгалийн төлөө зүтгэж байгаа бүх хүний л боддог бодол биз ээ. Ирээдүй хойч үедээ хариуцсан хамгаалж буй газар нутгаа унаган төрхөөр нь хадгалж үлдээхийг хүсдэг" гэлээ. 

Эх сурвалж: Ирвэс Хамгаалах Сан


Ж.Төмөрсүхийн хүү Т.Мөнхтэнгэр шилдэг байгаль хамгаалагчаар шалгарлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ