ТҮЦ-гүй Улаанбаатар түгжрэлгүй болохоор зорьж автобусны зогсоолуудын “кармаг” буюу тусгаарлах халаас бүхий зогсоолуудыг цаашид ашиглахгүй байхаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус зайд автомашин орж зогсон түгжрэл үүсгэдэг учир энэ зохицуулалтыг хийж эхэллээ. Ингэхдээ “түгжрэлийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй энэ зохицуулалт” гэж тодотгов. Гэлээ гээд түгжрэл шийдэгдэх нь юу л бол, төвөөр байсан ТҮЦ-ийг хотын зах руу нүүлгэсэнтэй ижил үр дүн үзүүлэх байх. Зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэж чадахгүй л бол зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл нэгдүгээр эгнээгээр түгжрэлгүй болох ч түүнээс цаашаа түгжирсэн хэвээрээ л байна. Нийслэлд гал унтраах төдий шийдвэр хэрэггүй. Асуудлаа бүрэн ойлгосон том зохицуулалт хэрэгтэй гэдгийг хотын удирдлагууд ойлгох хэрэгтэй. Хэдхэн долоо хоногийн өмнө хүчээр нүүлгэсэн ТҮЦ-нүүд хотын захаар битүү эгнэж худалдаачид үлдсэн бараагаа хотын төвөөр машинаасаа зарж байна. Орлого олж амь залгуулах нь тэр хүмүүсийн амин чухал асуудал учир цаашдаа ТҮЦ-нд зарагддаг бараа машин дотроос зарагдана гэсэн үг. Хүний нийгэмд асуудлыг хүчээр шийдэх бус хууль дүрэм зохицуулалтаар шийдэж байж хөгжил дэвшилд хамтдаа хүрдэг гэдгийг чөлөөт зах зээл хөгжсөн газруудаас бид олонтоо харж суралцах хэрэгтэй. Автобусны зогсоолын кармаг байхгүй болголоо гээд тэнд зогсдог машинууд алга болохгүй шүү.
| ТҮЦ-гүй Улаанбаатар түгжрэлгүй болохоор зогсоолуудын “кармаг” журамлаж эхэллээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23