Бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авдаг эмч нарын шүүх хурлыг дахиад хойшлууллаа. Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний мөнгөн медальт, Азийн аварга Т.Үйтүмэн тэргүүтэй эмч, буяны компанийн удирдах албан тушаалтнууд зэрэг 24 хүн холбогдсон хэргийг хэлэлцэхээр шүүгдэгчдийг шүүх хурлын танхимд оруулсан боловч нэр бүхий өмгөөлөгч нараас шалтгаалж бас хойшлууллаа. Учир нь зарим өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлж, хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч 2025 оны зургаадугаар сарын 9-нд хийхээр товлов.
Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 103-ын удирдах албан тушаалтан болох эл төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй хүмүүс хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байсан хэрэгт холбогдон шалгуулсан.
Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрийг ар гэрээс нь авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй эмч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдсан билээ. Нэр дурдсан хоёр хүнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг мөн тооны иргэнийг яллагдагчаар татсан юм. Өөрөөр хэлбэл, буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх болоод буй. Тэдний дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэнг буяны үйлчилгээ үзүүлдэг "Баруун түмэн буян" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.5-1 хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэмээн буруутгаад буй.
Эх сурвалж: Цагаан захтнуудын хэргийн мэдээлэл цахим хуудас
| Бүрлээчдийн мэдээллийг буяны компанид өгч, хахууль авсан эмч нарын шүүх хурал дахин хойшиллоо |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23