Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. 2025 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Иргэн Ц.Бямба-Дорж: Ч:35 “Гадна тойруугийн эцэс-4-р дэлгүүр” чиглэлийн 16-015 гарааш дугаартай жолооч автобусанд мартсан зүйлийг олж, буцаан өгсөнд баярлалаа.
Талархал: Өчигдөр хүүхэд цүнхээ орхисон байсныг 16-022 гарааш дугаартай жолооч олж өгсөнд баярлалаа.
Иргэний гомдол: Иргэн И.Н: Ч:50 “Улаанхуаран-ТЭЦ-3” чиглэлийн 1-162 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн автобусны жолоочийг ажил үүргээ гүйцэтгэж байхад хажуугаас орж, жолоочийн тайван байдлыг алдагдуулсан тул гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзсэн.
Иргэний гомдол: Шалгагч Б.Э: Ч:26 “Тоосгоны үйлдвэр эцэс-Жанжин клуб” 1-112 гарааш дугаартай жолооч маршрутаа унтраагаад буудлаа уншуулаад хүн авахгүй хоосон явсан.
Шийдвэрлэлт: 1-112 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад Баянзүрх дүүрэг-хойд буудал дээр 17.49 цагт хүнгүй ирсэн. Суух хүн ирээгүй тул урд хаалгаа нээлгүй явсан.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Д: Ч:73 “ТЭЦ4-Зунжин худалдааны төв” 4-086 гарааш дугаартай автобусны жолооч 3, 4-р хорооллын эцсээс 5 шар хүртэл тасралтгүй утсаар ярьж байна. Хүүхэд бууж амжаагүй байхад хаалгаараа хавчих шахлаа. Шаардлага хүлээж авахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 4-086 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад жолооч гарын оролцоогүй чихэвчээр ярьж явсан. 5 шар-хойд буудал дээр зорчигчдыг буулгаж байхдаа хаалгаа хагас хаагаад нээсэн.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн О.М: Ч:27 “Вокзал-Өвөр согоот” чиглэлийн 18-047 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарна уу. Картаа цэнэглэсэн гэж бодоод суутал үлдэгдэл хүрэлцэхгүй тул жолооч намайг загнасан.
Шийдвэрлэлт: Жолооч Э.А-д зорчигч нартай соёлч боловсон харьцахыг анхааруулсан. Тухайн асуудлын хувьд жолооч буудлын карма руу ороогүй байхад зорчигч нар суух гэж хаалгыг нь тогшсоны улмаас маргаан гарсан байсан.
Иргэний гомдол: Иргэн Г.Б: Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэлийн 3-060 гарааш дугаартай автобусны жолооч 118-р сургуулийн буудал дээрээс хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: 3-060 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад 118-р сургууль-хойд буудал дээр 3-087 автобустай цуг ирж хүнээ өгөөд 7.05 цагт 3 минутын зай аваад хөдөлсөн.
Иргэний гомдол: Жолооч: Ч:29А “Сэлбэ амралт-Өргөө амаржих газар” чиглэлд шалгагч явуулж өгнө үү. Карт дарж хөлс төлөх хүн алга. Шаардлага тавихаар хэл амаар доромжлоод загнаад зураг аваад бичлэг хийгээд байх юм.
Шийдвэрлэлт: Орлого төвлөрүүлэлтийн тасагт мэдэгдсэн.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.Х: М:1 чиглэлийн 25-099 гарааш дугаартай автобусанд ХХБ-ны карт уншуулж суух гэтэл төхөөрөмж нь ажиллахгүй байхад жолооч олон хүний дэргэд хэл амаар доромжлоод хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: 25-099 автобусны төлбөр төлөлтийн төхөөрөмж нь тухайн цаг үед ажиллаж байсан. Гомдол гаргагчид Улаанбаатар смарт карт ХХК-ийн 315004 дугаарт ашиглах боломжгүй гэх картынхаа асуудлыг тодруулах талаар зөвлөгөө өгсөн.
| Автобусны жолооч "Шаардлага тавихаар доромжилж, бичлэг хийгээд байна" гэж гомдол гаргажээ |
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00
2026-05-05 16:58:38
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
Нийслэлд хийсэн хөрсний дээжийн 71 хувьд гэдэсний нян илэрсэн
2026-05-05 16:33:39
Тавдугаар сарын 7-ноос дулаарч, 30 градус хүрнэ
2026-05-05 16:26:56
Төсөлд хөрөнгө оруулах нэрээр гурван иргэнээс ₮7 тэрбумыг залилжээ
2026-05-05 16:02:24
Мансууруулах бодис сурталчилсан QR байршуулсан этгээдийг олж, тогтоолоо
2026-05-05 15:53:53
2026-05-05 12:56:54
2026-05-05 12:34:48
2026-05-05 10:26:03
2026-05-05 10:17:22
2026-05-05 10:09:37
2026-05-05 09:53:32
2026-05-05 09:36:24
2026-05-05 09:24:51
2026-05-05 08:49:24
2026-05-05 08:47:30