Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо

Элсэлтийн шалгалт эхлэхэд нэг сар гаруйн хугацаа үлдээд байна. Их дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд ямар сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа сонгон, судлах хариуцлагатай үе ирээд байна. 2025 оны элсэлтийн шалгалт ирэх зургадугаар сарын 18-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор томоохон их, дээд сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жагсаалтыг танилцуулж байна.

СУИС-ИЙН БҮРТГЭЛ ТАВДУГААР САРЫН 12-НД ЭХЭЛНЭ

СУИС-ийн бүртгэл ирэх тавдугаар сарын 12-нд эхэлж, зургадугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улмаар элсэлтийн шалгалтын оноогоор оюутан элсүүлэх хөтөлбөр долдугаар сарын 02-ны өдөр эхэлнэ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАГДЖЭЭ 

МУИС-ийн элсэлтийн бүртгэл 2025 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас, 2025 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/bachelor/ системээр зохион байгуулагдана. Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас нэг өдрийн дараа онооны жагсаалт гарах бөгөөд элсэх эрх олгох үйл ажиллагаа 2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт эхэлж, 2025 оны долдугаар сарын 04-ний өдрийн 12:00 цагт дуусах юм байна.

Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хувьд суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 490, орон нутгийн салбар сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. Гэхдээ бүртгүүлэгчийн оноог тооцохдоо байр эзлүүлэн хамгийн өндөр оноог харгалзан үзэх юм.

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.

Харин ШУТИС-ийн баклаврын хөтөлбөрийн босго оноо салбар сургуулиасаа хамаарч 430-550 байна. Түүнчлэн элсэлтийн бүртгэл хаагдсаны дараа, бүртгэлээ баталгаажуулсан бүртгүүлэгчдийн элсэлтийн шалгалтын оноо, суурь ба дагалдах хичээлийн онооноос нийлбэр оноог тооцоолж, сонгож бүртгүүлсэн хөтөлбөр бүрээр босго оноотой харьцуулан эрэмбэ үүсгэх юм байна.

ШУТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.

СЭЗИС-ийн хувьд 2025-2026 оны элсэлтийн бүртгэл 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэнэ. Босго онооны хувьд сонгон суралцах хөтөлбөрөөсөө хамааран элсэлтийн шалгалтын дундаж оноо 510-650 шаардлагатай.  СЭЗИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцах боломжтой.


Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ