Нэхэмжлэгч Б хариуцагч О-д холбогдуулан түүний тэжээвэр нохойд хазуулсны улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон хөдөлмөрийн чадвар түр алдаж олох байсан орлогоор хохирсныг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О нь нэхэмжлэгч Б-г зөвшөөрөлгүйгээр манай хашаанд орж нохойд хазуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч нэхэмжлэгч Б нь хариуцагчийн хашаанд зөвшөөрөлгүй орсон гэх үйл баримт тогтоогдоогүй.
Б, О нар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үл ялих зүйлээс болж хариуцагч О-ын хашаанд маргалдаж, улмаар нэхэмжлэгч Б нь хариуцагч О-ын биед хөнгөн хохирол санаатай учруулж 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн үйл явдал болсон бөгөөд маргалдах үед нэхэмжлэгч Б нь хариуцагч О-ын хашааны тэжээвэр нохойд хазуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нохойд хүн хазуулсан асуудлаар цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч О-г Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар 100,000 төгрөгөөр торгосон байна.
Тэжээвэр нохойд нэхэмжлэгч хазуулж хохирсон асуудалд нохой эзэмшигч буруутай болохыг шүүх дүгнэж, Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1.-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хэмжээний хохирол, төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002 оны 12 сарын 25-ны өдрийн 222 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх аргачлал, золбин нохой, муур устгахад мөрдөн журмын Нэгдүгээр зүйлийн 1.1-д “Нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана” гэж заасныг хариуцагч О зөрчсөний улмаас түүний нохой нэхэмжлэгч Б-г хазаж, хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.
| Нохой, муур тэжээх аргачлал баримтлаагүйгээс хохирол учирчээ |
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29