Америкийн цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компанийн энэ оны эхний улирлын цэвэр ашиг 409 сая ам.доллар болсон нь өмнөх оныхоос 71 хувиар буурчээ.
Компанийн орлого 9 хувиар буурч, 19.34 тэрбум ам.доллар болсон бол авто машины борлуулалтаас олсон орлого 14 тэрбум ам.доллар болж, 20 хувиар буурсан байна.
Ашиг, орлого ийнхүү буурсныг "Tesla" Шанхай, Берлин, Фримонт (Калифорниа муж улс, АНУ) болон Остин хот (Техас, АНУ) дахь үйлдвэрүүдийн шугамыг шинэчлэх ажилтай холбон тайлбарласан байна. Мөн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан авто машины дундаж үнийг бууруулсан нь бас нэгэн шалтгаан болсон гэж мэдэгджээ.
“Хурдацтай өөрчлөгдөж буй худалдааны бодлого "Tesla" болон манай түншүүдийн дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээ болон зардлын бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа нь авто машин болон эрчим хүчний зах зээл дэх тодорхойгүй байдлыг улам бүр лавшруулж байна” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
2025 он гарснаас хойш “Tesla” компанийн хувьцаа 41 хувиар унасан нь 2022 оноос хойших улирлын хугацаанд хамгийн том уналт болжээ. Ашиг орлого буурч байгаа энэ үед тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тавдугаар сараас эхлэн засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн (DOGE) ажилд зарцуулах цагаа багасгана гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын найман муж улс дахь компанийн санхүү хариуцсан салбарууд "Tesla"-гийн удирдлага компанид анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжилжээ. Харин И.Маск DOGE-ээс явахаар зэхэж байна гэж “The Washington Post сонинд бичжээ.
| Tesla-гийн улирлын цэвэр ашиг огцом буурчээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23