Өчигдөр /2025.04.21/ Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван хүүхэд түймэрт өртөж нас барав. Тодруулбал, цэцэрлэгийн багш ажилтай ээж нь бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдаж. Дүү нараа харж үлдсэн зургаадугаар ангийн охиныг ч бас сургууль нь цэвэрлэгээнд дуудаж, аав нь хүргэж өгөхөөр явсан аж. Эгч нь 3-5 насны гурван дүүгээ цоожлоод гарсан бөгөөд энэ үеэр байшин нь шатаж, гурван бяцхан зүрх зогсжээ.
Сумын засаг дарга "Мэдээд очиход байшин бүхэлдээ галд автсан хүн орох ямар ч нөхцөл боломж байгаагүй. Суманд байдаг гал унтраах машин асахгүй байгаа. Талийгаач хүүхдүүдийн эцэг эх төрийн албан хаагч биш учраас цэвэрлэгээнд оролцоогүй" гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Харин охины анги удирдсан багш "Аав нь хүргэж ирсэн. Гурван дүү нь харах хүнгүй үлдсэн гэж хэлээгүй, чөлөө авах талаар мэдэгдээгүй" гэж "хаацайллаа".
Сумын гал унтраадаг машин эвдэрсэн тул зэргэлдээ сумаас гал унтраах машин ирж цогцсыг нь гаргасан аж. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас "Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж аюулгүй болгох, хаврын хуурайшилтын энэ үед галын аюулаас болгоомжлох зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү" хэмээн анхааруулав.
Нэмж дурьдахад, нэгэнт нүүрлээд ирсэн гамшиг ослын өмнө зориулалтын техник тоног төхөөрөмж нь бэлэн байх ёстой. Сумын гал унтраах машин хэвийн ажиллаж байсан бол яах байсан бол гэх харуусал хэн хүнд төрнө. Гэвч зэргэлдээ сумын зориулалтын машин ирж цогцсыг нь гаргасан гэж хээвнэг мэдээлэх нь харуусалтай. Гал унтраах машин галын аюулаас хамгаалж, хариу арга хэмжээг тэр дор нь авах зориулалттайгаас цогцос гаргах зориулалтгүй билээ, дарга нар аа.
| Гал унтраах машин цогцос гаргах гэж ирдэггүй, дарга нар аа |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23