Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй нийтлэг асуудлуудаа хамтарч шийдэх зэрэг олон бүтээлч санал, санаачилга гарсан ажил хэрэгч уулзалт боллоо.
Нэн тэргүүнд жуулчин тосох үйлчилгээг цэгцлэх шаардлага байгааг бизнес эрхлэгчид ярьж байна. Тус тусын автобус, машинаараа зочноо тосоод хот руу орж ирэхэд түгжрэх, мөн олон машин түгжрэлд нэмэр болж байгааг ч хэлж байна. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас эдгээр байгууллагуудтай хамтарч жуулчин тосох, зочин угтах үйлчилгээг нэгдсэн байдлаар хийж болох юм гэдэг саналыг байгууллагууд гаргаж байна.
Үүний дагуу нийтийн тээврийн бодлогын газраас шаардлага хангасан 45 хүний суудалтай тохилог автобусыг жуулчин тосох, зочин угтах үйлчилгээнд явуулахаар боллоо. Эдгээр автобусыг тодорхой таних тэмдэгтэйгээр нэгдүгээр эгнээгээр зорчуулж, түргэн шуурхай үйлчилнэ.
Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид жуулчид ихээр зорчдог хэсгүүдийг өндөр хурдны утасгүй интернэт сүлжээтэй болгох, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлж байна. Дээрх ажлыг хотын зүгээс түргэн хугацаанд зохион байгуулах болно.
| 45 хүний суудалтай тохилог автобусыг жуулчин тосох, зочин угтах үйлчилгээнд явуулж, нэгдүгээр эгнээгээр зорчуулж, түргэн шуурхай үйлчилнэ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23