Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь орж, бага насны хүүхэд хүчирхийлэхийг завджээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчимд "..дугаар тоотод насанд хүрээгүй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл СХД-ийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өөрийгөө хуурамчаар танилцуулсан үл таних этгээд 8 настай хүүхдийн гэрт нь ус уугаадхая гэж хэлж гэрт нь дагаж ороод, хүчирхийлэхийг завдаад зугтжээ. Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагч та бүхнийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь орж, 8 настай хүүхдийг хүчирхийлэхийг завдаад зугтжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33