Дөрөвдүгээр сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Шинэ мөрөн" худалдааны төв гал түймэрт өртсөн. Хоёр давхар уг сэндвичин барилгад 300 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний ойролцоогоор 50-200 сая төгрөгийн бараатай байжээ. Түймрийн дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хандив тусламжийн аян өрнүүлэхийг уриалсан бол орон нутгийн удирдлага хохирлыг барагдуулах талаар мэдээлэл хийсэн.
Харин түрээслэгч нарын зарим нь цахилгааны аюулгүй байдалд анхаараад өгөөч гэж удаа дараа хэлж байхад тоомжиргүй хандсанаас ийн хохирол амслаа хэмээн бухимдаж лайв хийсэн. Мөн нэг түрээслэгч дараах мэдээллийг цахим орчинд нийтэлжээ. Тэрбээр "Уучлаарай нутаг нэгтнүүд минь. Биднийг аль муухайгаар хэлж,бах таваа хангаж, баясаж суугаа зарим хүмүүст энэ аймаар гал усны зовлон бүү тохиолдог. Бид улсад жил бүр татвар төлдөг. Татварыг поссын орлого болон дансны орлогоор татварын алба шууд тогтоож хурааж авдаг. Би гэхэд энэ жил 484000 төгрөг улсын татварт төлсөн. Хэрвээ татвар төлөгдөөгүй бол түрээсийн гэрээг сунгадаггүй. Юу ч мэдэхгүй байж биднийг доромжлохгүй байхыг хүсье. Тэгээд ч энэ чинь хувь хүний зах биш. Орон нутгийн төрийн өмч байсан. Бид төрд түрээсээ төлж,татвараа тушааж шударга хөдөлмөрлөж байсан юм шүү. Хоёрдох гэр болсон хоногийн 10 цагийг өнгөрүүлдэг ажлын байр болон, банкны зээлээр татсан бараа, хүнс, тоног төхөөрөмж гээд бүх зүйлээ алдацгаасан. Ердөө 20 минутын дотор шүү.
Наймаачин хүний амьдралын жаргал зовлонг мэдэхгүй байж амандаа орсоноор доромжилж,тавлаж,бах таваа хангахгүй байхыг хүсье. Тэртээ тэргүй хоолойгоор хоол давахгүй,нойр хүрэхгүй хэцүү байна . Өрөвдөх хайрлах сэтгэлгүй бол ядаж амаа татаж сурмаар байна. Биднийг муусайн шулаачид болж, хохинээ гэж их бичицгээж байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Бид та нартаа ямар ч хонзонгүй. Та нэг цамц, эсвэл нэг гутал авах гэж 2 талдаа 4000 гаруй км яваад сая гаран төгрөгний замын зардал төлөхгүй биз дээ. Холыг ойртуулж өгдөг бид харин ч буянтай ажил хийдэг. Ажилынхаа буянаар,түмэн олныхоо буянаар амьдралаа залгуулаад явж байгаа даа баярладаг, сүсэлж залбирдаг ийм л хүмүүс. Тэгвэл эрхэм баясагчид та нар яг яаж амьдардаг хүмүүс юм бэ?. Нэр нүүрээ нуучаад доромжлоод байхын. Хүний зовлон гунигаар хооллодог вампир юм уу та нар. Биднийг ойлгож,хайрлаж,урам дэм өгч байгаа мянга мянган хүмүүс байна. Тэдэндээ баярлаад,гоё үгэнд нь нулимс мэлмэрээд л байцгааж байна. Бид төсөвт юм уу аль нэг хувийн хэвшилд ажилладаггүй, бид өөрөө өөртөө ажилладаг,өөрсдөө зүтгэж хоолоо олдог тийм л хүмүүс. Сар бүр цалин бууна гэсэн ойлголт байхгүй. Барьцаалах бараагүй бол хэн ч тоож зээл өгөхгүй. Өө чиний зээлсэн мөнгөөрөө авсан бараа чинь шатчихсан уу? Төлөөд хэрэггүй гэж хэлэх нэгч банк санхүүгийн газар байхгүй. Зээлээс өөр зөндөө төлбөр,амьдрал ахуйн асуудал бүх хүнд байгаа. Хажуудаа ханьгүй өрхөө толгойлж яваа хүүхнүүд ч бий. Монгол хүн хэзээ ч зовсон нэгнээ тавладаггүй юм шүү. Барагтайхан байгаарай та нар. Юмны мацаа хол шүү. Эцэст нь Шинэ Мөрөнчүүд минь,хамт олон минь Галын дөл өөдөө гэдэг. Бид илүү сайхан орчинд,илүү тод гялалзаж,илүү сайхан бараатай ард иргэдээ угтах цаг ирнээ" гэв.
"Шинэ мөрөн" нь ОНӨХК бөгөөд иргэд олон нийт төр өөрөө бизнес хийж, хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах гэж байна хэмээн эсэргүүцэж эхлээд байгаа юм.
Түймэрт өртсөн "Шинэ мөрөн" нь ОНӨХК-ийн түрээслэгчдийн хохирлыг төрөөс барагдуулах уу |
2025-04-18 17:14:59
2025-04-18 17:12:30
2025-04-18 16:57:56
2025-04-18 18:48:38
2025-04-18 17:14:59
2025-04-18 17:12:30
2025-04-18 16:57:56
2025-04-18 16:49:19
2025-04-18 16:30:33
2025-04-18 16:13:12
2025-04-18 15:35:13
2025-04-18 15:08:48
2025-04-18 15:08:40
2025-04-18 14:48:13
2025-04-18 14:30:25
2025-04-18 14:10:06
2025-04-18 14:09:58
2025-04-18 14:09:47
2025-04-18 13:27:58
2025-04-18 13:25:37
2025-04-18 12:39:53
2025-04-18 12:18:40
2025-04-18 12:09:37
2025-04-18 11:58:35
2025-04-18 11:36:13
2025-04-18 11:33:23
2025-04-18 11:25:54
2025-04-18 11:13:25
2025-04-18 11:06:12
2025-04-18 11:01:44
2025-04-18 10:57:32
2025-04-18 10:29:50
2025-04-18 10:11:02
2025-04-18 09:58:25
2025-04-18 09:50:12
2025-04-18 09:40:43
2025-04-18 09:31:02
2025-04-18 09:18:35
2025-04-18 09:14:40