2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
14,15-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:
15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр
18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр
19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16,20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 16-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 14,15-нд дулаахан байх боловч 16-наас бага зэрэг сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
| Улаанбаатарт маргааш бороо орно |
2026-11-11 15:57:40
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00