Бурханч лам Г.Пүрэвбат агсан солонгос эмэгтэйтэй гэрлэсэн. Солонгос гэргий Ким Сон Жон нь сургуулийнхаа гадаад харилцааг хариуцан ажиллаж ирсэн. Мөн “Улаанбаатар буян” компанийн хувь эзэмшигч гэгддэг.
Ким Сон Жоны талаар охин Анхаа Ханаа "Ээж аав 2 маань 1994 оны 4 сарын 11-нд гэрлэлтээ батлуулж байсан, тэгсэн 2024 оны 4 сарын 11-нд гэрлэлт нь дуусгавар болсон... яг 30 жил. Өдөр нь хүртэл тэгж таараад юм гэдэг их сонин. Ээж нулимс дуслуулаад "Аав чинь намайг 3 жил Монголын өв соёлыг дахин сэргээхэд туслаад өг гэж яриад Монголд дагуулж ирээд 30 жил болчихжээ ээж нь" гэж хэлэхэд өөрийн мэдэлгүй дагаад уйлчихсан. Хүмүүс ээжийг минь сайн мэдэхгүй л дээ. Аавын ард ээж минь ямар их зүйлийг хийж бүтээж юу туулсныг сонсвол хүмүүс үнэхээр ангайгаад л дуусна. Солонгост гэр бүлээ хаяад ганцхан аавд л итгэж, аавыг л хараад харь нутагт 1994 онд 8 сартай намайг тэврээд Монголд шөнө онгоцноос буугаад машинд явж байхдаа хав харанхуйд хаашаа явж байгаагаа мэдэхгүй, айдас дунд намайг чанга тэвэрч аавыг л цоо ширтээд Монголдоо гэртээ ирсэн гэдэг.
Ирснээсээ хойш аав ээж 2 хором ч амсхийлгүй хөдөлмөрлөж энэ их ажлын ард гарсан. Тэр их ажлынхаа хажуугаар 2 охиноо Монголоороо бахархдаг, Монгол хүмүүс болгож өсгөхдөө ээж минь: "Монгол миний эх орон болжээ, нөхөр минь Монгол, 2 охин минь Монгол, миний 2 зээ Монгол, би одоо Монголоос өөр газарт амьдарч дасаж чадахгүй байхаа" гэдэг. Аглагаас ирэхдээ ээж 2 зээдээ сүү, тараг, өрөм авчраад "Цагаан идээ идүүл" гээд л, хөргөгч дүүрэн сүү тараг. Ээжийг хараад би юу ойлгосон бэ гэхээр эх орон гэдэг бичиг цаасандаа биш, цусандаа ч биш, үнэхээр дассан газар нутгаа зөв хайрлаж, тухтай гэсэн газар нь эх орон болдог юм байна гэдгийг. Ээжээсээ би Монголыг хайрлаж сурсан, ээжээсээ би Монголоороо бахархаж сурсан, ээж минь намайг Монгол хүн болгож хүмүүжүүлсэн" гэв.
| Бурханч ламтай хувь заяагаа холбосон Ким Сон Жон |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23