Манай улсын төлбөрийн тэнцлээс үүдсэн төгрөгийн ханш сулрах дарамт энэ оны эхний улиралд харьцангуй их байсан тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан хэлбэлзлийг багасгахад анхаарч байна.
Төлбөрийн тэнцлийн алдагдал цаашид багасах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэргээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байгаа аж.
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 3 сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоолол байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь нөлөөлж байгааг төв банк мэдээлжээ.
| Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33