Он гарснаас хойш улс орнууд хилийн шалган нэвтрүүлэхээ чангатгаж, зорилго тодорхойгүй, харлах магадлалтай хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос, Герман улс, АНУ зэрэг орнууд монгол иргэдийг хилээс буцааж байгаа талаар Элчин сайдын яам, Консулын газраас анхааруулж, иргэд ч мөн цахим хуудастаа бичиж буй.
Хилээс буцаж байгаа иргэдийн тухайд бичиг баримт, тийзний зөрчилгүй бөгөөд ихэнх нь зорилго тодорхойгүй гэх ганцхан шалтгаанаар цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирч байгаа учир гомдолтой байгаагаа хэлж байна.
Хил дээрээс хамгийн олон хүн буцааж байгаа улсын нэг бол Өмнөд Солонгос. Тус орны тухайд өнгөрсөн 2024 онд 1700 гаруй монгол иргэнийг буцаасан. Энэ нь харласан болон хугацаа хэтрүүлэн БНСУ-д амьдарч байгаа хүний тоо ихэссэнтэй холбоотойг албаныхан тайлбарлаж байгаа. Гэхдээ виз мэдүүлж, богино болон олон удаагийн визээ авч, хоёр талын нислэгийн тийзээ захиалсан иргэдэд хил дээрээс буцах нь бухимдал, гомдол төрүүлж байгаа юм. Бид тус улсын хил дээрээс өнгөрсөн долоо хоногт буцсан гэр бүлийн хоёр хүнтэй холбогдож асуудлыг тодрууллаа.
Тэдний хэлж байгаагаар, БНСУ-руу виз нь гарч, явж байгаа иргэд ихэнх нь зорилгоо бусад улс орон руу зорчихоос илүү дэлгэрэнгүй бичиж, мэдүүлж байж явдаг. Гэтэл сүүдийн үед виз нь гарсан маш олон хүнийг хил дээрээс буцааж байгаад гомдолтой байна.
Намайг буцаахаар болж гурав хонох хугацаанд хэд хэдэн хүн нутаг буцахаар болсон. Нэг нислэгээс 2-5, заримдаа 10 хүн ч буцаахаар болж байгааг сүүлд нь очсон хүмүүс хэлж байна лээ.
Хоёр талын нислэг, буцаж ирэх тийз маань 8 хоногийн дараа байсан. Очих буудлынхаа захиалгын хуудсыг ч хилийн шалганд харуулсан. Гэтэл нөхрийг маань гаргаад намайг буцаасан. Өмссөн хувцастайгаа хилийн буцаах өрөөнд асуумж өгч, хоёр хоносон. Тээшээ ч буцааж авч чадаагүй. Бүх бичиг баримт, шаардлагатай материал маань тодорхой байхад буцаасан. Надаас гадна буцаж ирсэн хүмүүс ч ялгаагүй.
Зорчих эрхтэй гэж тэгвэл яагаад виз олгосныг ойлгохгүй байгаа.
Буудал захиалга, тийз гээд ойролцоогоор нэг хүний 2.5 сая төгрөг орчим зарцуулсан. Үүн дээр виз мэдүүлэг, хураамжийн төлбөрүүдийг нэмнэ. Тиймээс мөнгө, цаг хугацаагаар хохирсондоо гомдолтой байна. Энэ асуудлыг холбогдох хүмүүс нь анхаарахыг хүсч байна.
БНСУ-ААС ГАДНА ГЕРМАН, АНУ ХИЛ ДЭЭРЭЭС БУЦАХ ЭРСДЭЛТЭЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Өмнөд Солонгосоос гадна бусад улс орнууд ч хил дээрээс буцааж байгааг ЭСЯ, консулын газраас анхааруулж байна. Герман улсын Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлын Шенгений бүсээр нэвтрэхэд дараах зүйлсийг асууж, шалгаж байгаа тул иргэд холбогдох "баримт, мэдээллийг" урьдчилан бэлдэж, хилийн цагдаагийн асуултад саадгүй хариулж, үзүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, буцах нислэгийн тийз заавал өөрийн нэр дээр байх, байрлах зочид буудлын захиалга, хүлээн авах иргэний овог, нэр мөн урилга, угтагч байвал нэр, утсыг өгөх, аяллын зардлыг хариуцагч, хувь хүн өөрөө бол хэдэн евротой аялахаа илэрхийлэх шаардлагатай. Үүнээс гадна аяллын хөтөлбөр, хөтөлбөр байхгүй тохиолдолд зорилгоо тодорхойлох зорилго нь Шенгений визийн мэдүүлгийн хуудас бөглөсөнтэй ижил байхыг анхааруулж байна.
Шаардлагатай мэдээллийг буруу өгснөөс Германы Шенгений хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгаа бөгөөд мөн Монгол Улсын албан паспортоор Шенгений бусад орон руу Шенгений визгүй Франкфуртын нисэх буудлын транзит заалаар дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг мөн анхаарууллаа.
| Иргэд: Онгоц бүрээс 2-10 хүнийг буцааж байна |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29