Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна. Ингэснээр хорт хавдрыг илүү аюулгүй, үр дүнтэйгээр эмчлэх боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, тус улсын эрдэмтэд хорт хавдрын эсийг тархах боломжийг олгодог лактат гэх зөөвөрлөх, нөхөн төлжих шингэн механизмыг илрүүлжээ.
Үүнийг таслан зогсоох арга замыг хайсны эцэст силибин гэх байгалийн гаралтай нэгдэл нь элэгний хорт хавдрын өсөлтийг саатуулж, тархах боломжгүй болгодог болохыг олж тогтоосон байна.
Хорт хавдрын эсүүд нь хүчилтөрөгч багатай болон хэвийн нөхцөлд лактат үүсгэдэг бөгөөд энэ нь хавдрын өсөлтийг дэмжихээс гадна дархлааны эсийн үйл ажиллагааг сулруулж, дархлааны үйл ажиллагааг сулруулдаг. Лактатыг монокарбоксилат тээвэрлэгч (MCT1) гэх нэгдэл зөөвөрлөдөг бөгөөд энэ нь эсийн доторх "рН"-ийн тэнцвэрийг хадгалдаг. Улмаар хорт хавдрын эсийг нөхөн төлжих, цааш тархах боломжийг олгох гэж "MCT1" нь лактатыг эсээс гадагшлуулж, эсийг гаднаас нь хамгаалдаг байна.
Тяньжиний их сургуулийн профессор Е Шэнгээр ахлуулсан судалгааны баг "MCT1" тээвэрлэлтийн механизмыг судлаж, лактат тээвэрлэлтийг тасалдуулах нь хорт хавдрыг эмчлэх ирээдүйтэй арга болохыг олж мэдсэн юм.
Судалгаагаар "MCT1" нь лактатыг амжилттайгаар зөөвөрлөхийн тулд амин хүчлийн нарийн харилцан үйлчлэлээс хамаардаг болохыг тогтоожээ. Энэхүү ойлголт дээр үндэслэн судлаачид Хятадын уламжлалт анагаах ухаанаас гаралтай байгалийн нэгдэл болох силибиныг "MCT1"-ийн үйл ажиллагааг тасалдуулж, сулруулах туршилт хийсэн нь амжилттай болсон.
Силибин нь зөөвөрлөгчийн субстратад холбогдож, үйл ажиллагааг нь тасалдуулж, хорт лактатыг хорт хавдрын эсээс гаргахгүй, түгждэг байна. Энэ нь хорт хавдрын эс цаашид тархахгүй байх гол шийдэл юм.
Лабораторийн туршилтаар энэхүү арга нь үр дүнтэй болохыг баталсан профессор Е Шэнг хэлэхдээ, "Энэхүү судалгаа нь хорт хавдрын бодисын солилцооны талаарх бидний мэдлэгийг өргөжүүлээд зогсохгүй дараагийн үеийн хорт хавдрын эмчилгээг хөгжүүлэх замыг нээж өгч байна. Бидний зорилго бол хорт хавдартай өвчтөнүүдэд ойрын ирээдүйд аюулгүй, илүү үр дүнтэй эмчилгээний сонголтуудыг бий болгох явдал юм" гэжээ.
| Элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн гаралтай нэгдлийг илрүүлэв |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13