Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 3 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 9.1 хувиар нэмэгджээ. Энэ нь 2024 оны 3 дугаар сард 6.2 хувь байсан өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Баруун бүсэд эд барааны үнэ 7.9 хувь, хүнсний үнэ 10.9 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний үнэ 20.4 хувь, хүнсний бус барааны үнэ 12 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.8 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5 нэгж хувиар нөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.1 хувь гарсны 2.3 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
Мөн хүнсний бараа, ундаа, усны үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ11.0 хувь), хувцас, бөс бараа, гутлын үнэ дүнгээрээ 8.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 21.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны үнэ дүнгээрээ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ дүнгээрээ18.2 хувиар голлон нөлөөлсөн байна.
Инфляц 9.1 хувь гарсны 2.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байна. Энэ нь нийт жингийн 55.5 хувийг эзэлжээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 17.5 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ16.4 хувиар, адууны махны үнэ7.6 хувь, хонь, ямааны махны үнэ 22.4 хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүлсэн аж.
Талх, гурил, будааны үнэ 3.9 хувиар нэмэгдэхэд талх, нарийн боовны үнэ 6 хувиар, гоймонгийн үнэ18.6 хувиар голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны 3 дугаар сард 22532 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 3 дугаар сарынхаас 32.5 хувиар, 2024 оны 3 дугаар сарынхаас 14.5 хувиар нэмэгдсэн байна.
1-р зэргийн гурилын дундаж үнэ 2025оны 3 дугаар сард 2221 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 3 дугаар сараас 0.7 хувь, 2024 оны 3 дугаар сараас 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
АИ-92 нэг литр бензиний дундаж үнэ 2025 оны 3 дугаар сард 2390 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 3 дугаар сараас хойш өөрчлөлтгүй байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны мөн үеийнхээс 10.1 хувиар нэмэгджээ. Энэ нь 2024 оны 3 дугаар сард 6 хувь байсан өсөлтийн хурдац 4.1 нэгж хувиар өссөн дүн юм.
Нийслэлийн инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.9 нэгж хувиар нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ орон нутагт 2024 оны мөн үеийнхээс 4.7-17.3 хувиар нэмэгдсэн байна.
Архангай болон Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.7 хувиар нэмэгдсэн нь хамгийн бага, Ховд аймагт 17.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна.
Улаанбаатар хотод: хэрэглээний бараа, үйлчилгээний сагсыг 418 бараа, үйлчилгээ (аймагт 333 бараа, үйлчилгээ)-ээр бүрдүүлж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны үр дүнгээр жинг тооцон, 2023 оны дундаж үнийн суурьтайгаар 2025 оны 2 дугаар сараас эхлэн тархааж байна.
Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан.
Мөн аймгийн дундаж үнийг тооцохдоо сонгогдсон 112 сумын үнийн мэдээллийг хамруулж байна. Гол нэр төрлийн барааны үнийг сум, аймаг, дүүрэг, нийслэлээс сар бүр цуглуулж байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийжээ.
| АИ-92 нэг литр бензиний дундаж үнэ өөрчлөлтгүй байна |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29