Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг өнөөдрөөс хаагаад байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:76 “Архивын ерөнхий газар-3,4-р хорооллын эцэс”, Ч:79 “Монгол хюндэй киа компани-Хангарьд цогцолбор” хоёр чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ. Авто замын засварын ажил дуусах хүртэл буюу энэ сарын 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм. Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэдийг зорчилтоо төлөвлөхийг зөвлөв.

| Зам хаасантай холбогдуулан автобусны зарим чиглэлд өөрчлөлт оржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33