Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг Боловсролын яамны бодлоготой уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадад тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна.
| Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33