Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран өчигдөр /2025.04.08/ зохион байгууллаа. Энэ үеэр дараах мэдээллүүдийг албаныхан өгчээ. Үүнд:
-Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна.
-Монгол Улсад 1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор байгуулж, нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь зусланд амардаг байжээ.
-Өнөөдрийн байдлаар улсад бүртгэлтэй 55 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61 мянган хүүхэд зусланд амарчээ.
-1960-1970 оны үед баригдсан хүүхдийн зуслангийн ихэнх нь хувьчлагдаж, хуучирч муудсан төдийгүй зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ.
-Мөн хүүхдийн зуслан хүний нөөцийн дутагдалд орж, эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас амрах хүүхдийн тоо цөөрч, ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
-Нийслэл орчмын зуслангийн газрын татвар ихтэй байгаа нь зарим зуслан хаагдах хэмжээнд хүрчээ.
Цаашид зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг арга зүйгээр хангах ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, зуслангийн хөтөлбөртэй уяж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэх шаардлага байна.
| Нийслэл орчмын зуслангийн газар татвар ихтэй байгаагаас зарим хүүхдийн зуслангууд хаагдах хэмжээнд хүрчээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23