Өнгөрсөн амралтын өдөр ачилтын машины жолооч, иргэд хоорондоо маргалдаж байгаа бичлэг цахим хуудаст хэд, хэд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, нөхцөл байдлыг тодруулахаар шалгалтын ажиллагааг явуулж байна гэдгийг мэдээлж байв. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас ачилтын машины жолоочтой холбоотой нэг зөрчлийг бүртгэлд авч, ачилтын машины жолоочийг хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалан шийдьвэрлэх ажиллагааг явуулж харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар шүүхээс тухайн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгон ял оноожээ.
Улаанбаатарт "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-нд албан ёсны зөвшөөрөлтэй 14 ачигч автомашины компани бүртгэлтэй байдаг. Машин ачилтын компанийн журам, төлбөрийн талаар "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлага Н.Даваанямаас өмнө нь тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан А/101 журам гэж бий. Журамд иргэдийн автомашиныг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр ачна гэж тусгасан байгаа. Гэхдээ цагдаагийн албан хаагч хамт явахгүй. Тухайн автомашины орчин, нөхцөл байдлыг цахимаар хянан шийдвэрлээд торгуулийн арга хэмжээ авахаар бол авна. Ачих шаардлагатай бол ачих зөвшөөрлийг олгосны дараа тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.
Зөөж шилжүүлэхийн өмнө чанга яригчаар гурван удаа зарлана.
Тээврийн хэрэгслийн урд талын шилэнд байгаа утасны дугаар руу мессеж бичнэ. Таны машиныг ийм заалтаар, энэ журмын хашаа руу зөөж шилжүүллээ гэж бичдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд журамдаа юу гэж заасан байна. Тэр журмын дагуу л ажилладаг. Шилжүүлэхгүйгээр торгох эрх нь цагдаад бий. Бидэнд зөвшөөрөл өгвөл тухайн тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлдэг" гэдгийг хэлж байсан юм.
| Маргаан үүсгэсэн ачилтын машины жолоочийг 100 мянгаар торгосон гэв |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23