"S outlet" дэлгүүрийн буурин дээр барьж буй үерийн хамгаалалтын далан буюу “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийж, улмаар 2023 онд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянан баталгаажуулсан байна. Үүний дагуу 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэж, тендерийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Ийн “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, 2024 оны зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 1 км түшиц ханыг хийсэн бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгах төлөвлөлттэй байгаа аж. Уг түшиц хананы өндрийг 100 жилд болох үерийн түвшингээр тогтоосон. Өөрөөр хэлбэл 1966 онд болсон үертэй дүйцэхүйц буюу 100 жилд нэг удаа тохиолдох үерээс сэргийлэхийн тулд уг түшиц хананы өндрийг тогтоосон гэсэн үг аж.

Хэрэв энэ даланг барихгүй бол хотын төвийн хэсгийн 30-40 хувь усанд автах эрсдэлтэй. Мөн уг түшиц хананы гадна талаар 2.3 метр нь шороон дүүргэлт хийж нягтруулах ба хамгийн өндөр ил гарсан хэсэгт цаашид зургийн дагуу 1.7 метр өндөр гарах хэсэгт тохижилт, явган болон дугуйн зам хийхийг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан хэллээ.

| Л.Алтангэрэл: “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийсэн |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23