Эрчим хүчний салбарын ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Эрчим хүчний яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган 2025” өнөөдөр УБЦТС ТӨХК-д болж байна.
Чуулганд эрчим хүчний салбарын төрийн захиргааны байгууллага, төрийн болон хувийн өмчит компаниудын нийт 72 байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн 150 гаруй төлөөлөгч оролцож байна.
Эрчим хүчний салбараас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг ийнхүү эхлүүлж, 2025 онд “ЭЕРЭГ ХАНДЛАГА - МАНЛАЙЛАЛ” уриаг чиглэл болгон ажиллана.


Өмнөх хугацаанд эрчим хүчний салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд ажилтны мэдлэг, ур чадваргүй байдал, цахилгаан тоноглолд сэлгэн залгалт хийхдээ өмсөж хэрэглэх хэрэгсэл, багажийг бүрэн хэрэглээгүй, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг чанаргүй хийсэн, ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээг бүрэн зөв авдаггүй, мэдээлэл харилцаа дутмаг байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.
Цаашид эрчим хүчний салбарын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хиймэл оюун ухаан хэрэглэх, цахим шилжилтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| Эрчим хүчний салбар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажиллагаагаа хиймэл оюун ухаан, цахимд шилжүүлнэ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23