Ураныг эсэргүүцсэн иргэд Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан нь ил боллоо гэх дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, тээврийн хэрэгслээс олон тооны зээр буулган торон хашааны гадна авчирч тавьж буй уг үйлдлийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, Байгаль орчныг хамгаалах болон Ан агнуур тухай хуулиар цагаан зээр агнахыг хориглодог байна. Нэг цагаан зээр агнасан бол иргэнийг 3-5 сая, аж ахуйн нэгжийн 30-50 сая төгрөгөөр торгодог хуулийн заалттай аж.
| Уранаас болж үхсэн гэх ойлголт өгөх зорилгоор зээр хөнөөсөн хэргийг шалгаж эхэллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33