БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн импичментийн асуудлаар маргааш /2025.04.04/ шийдвэрээ гаргах гэж байгаатай холбогдуулан Сөүлийн цагдаагийн газар нийслэлийн аюулгүй байдлыг эрс сайжруулж байна.
Цагдаагийн байгууллага маргааш болох шүүхийн орчимд 14 мянга орчим албан хаагчийг байршуулж, террорист халдлага болон дронтой холбоотой аюул заналыг сэргийлэх зорилгоор 30 орчим тусгай ажиллагааны багийн офицерийг дайчлахаар төлөвлөжээ.
Энэ талаар Үндэсний цагдаагийн агентлагийн дарга Ли Хо-Ён "шүүхийн орчмыг “вакуум байдалд” оруулж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах, Юныг дэмжигч болон эсэргүүцэгчдийн жагсаалуудыг тусгаарлах замаар мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна. Тэрээр аливаа хүчирхийллийн үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авахыг анхааруулж, байгууламжуудыг сүйтгэх, шүүгчдийг сүрдүүлэх, цагдаа нарыг дайрах зэрэг үйлдэл гаргавал баривчлах болно гэж онцолжээ.
Үүнээс өмнө, нэгдүгээр сард Юныг дэмжигч хэдэн зуун хүн түүний баривчлах хугацааг сунгасны дараа шүүхийн байранд дайран орж, цонх хагалах зэрэг үймээн самуун гаргаж байсан тул энэ удаагийн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаа ажээ.
Сонирхуулахад, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээс хамааран Юн Сог Ёлийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсвэл албан тушаалд нь буцаан томилох боломжтой юм. Хэрэв импичментийг баталгаажуулбал, БНСУ-д 60 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, Сөүлийн иргэдийг тайван байж, аливаа мөргөлдөөнөөс зайлсхийхийг уриалжээ.
Эх сурвалж: KBS
| Сөүлийн цагдаа нар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн импичментийн шийдвэрийн өмнө аюулгүй байдлыг чангатгаж байна |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23