НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программыг хүлээлгэн өглөө.
Уг программыг мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд ашиглах юм. Тодруулбал, дээрх программыг БНСУ-ын GMD soft компани эзэмшдэг бөгөөд ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай. Уг программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд өндөр ач холбогдолтой юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянаж байгаа. Уг нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан. Үүн дээр өнөөдрийн хүлээлгэн өгч буй “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, техник болон программ хангамжийн хувьд томоохон ахиц дэвшил гарч байна” хэмээв.
Мөн энэ үеэр программ хангамжаас гадна өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерын хангамжийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэнэ гэдгийг тодотгосон юм.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаяр “Гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хамгийн чухал байдаг. Гэсэн хэдий ч урьд өмнө байрлуулсан аж ахуйн нэгжийн камерууд чанарын шаардлага хангахгүйгээс үүдэн нотлох ажиллагаанд саад учирч, хэрэг шийдвэрлэхэд хугацаа алдах сөрөг талтай байсан. Ийнхүү тус программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг цуглуулах ажилд маш том дэмжлэг болж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Хэргийн газрын шаардлага хангахгүй бичлэгийг тодруулж таньдаг програмтай боллоо |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47