Урин дулааны улирал эхлэн, барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс үүдэн иргэд гэмтэх цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсч байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхар руу унаж зүүн далны доод хэсгийг хугалж гэмтээжээ. Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| Барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй 16 давхраас унажээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33