Урин дулаан цаг болж гадуур зэрлэгшсэн (эзэнгүй) нохой олноороо явж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт та бүхэн анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж нохойд хазуулах эрсдэлээс сэргийлээрэй гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
2024 оны байдлаар улсын хэмжээнд 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн ба үүнээс нь 3558 нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46,4 хувийг 0-19 насныхан тэр дундаа 5-9 насныхан хамгийн их хувийг эзэлж байна. ГССҮТ-өөс ороо нь орсон нохой догширдог тул олноороо байгаа нохдоос аль болох хол явах, нохой дайрсан үед гүйж зугатааж, хашгирч орилохгүй байхыг зөвлөлөө.
| ГССҮТ: Нохой дайрсан үед гүйж зугатаах, хашгирч орилохгүй байхыг зөвлөе |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33