Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж буй иргэд анхаарал, болгоомжгүйгээр гадаад паспорт, мөнгө зэрэг хувийн эд зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн тээврийн хэрэгсэлд мартах тохиолдлууд гарч байна. Энэ нь зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах, тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог.
Иймд гадаад улсад зорчих иргэн та сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, хянамгай байхыг зөвлөж байна.
Хэрэв бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203 болон [email protected], [email protected] зэрэг цахим хуудсаар холбогдоно уу.
| Гадаад улсад зорчиж буй иргэд бичиг баримтаа гээгдүүлэх тохиолдол ихсэж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33