Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндий чиглэлд барих тээвэр логистикийн төв, терминал хүрэх төмөр замын барилгын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлнэ.
Шинээр барих салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дамжин, Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын урагш чиглүүлэн төлөвлөж байгаа шугам юм. Төмөр замын шугам нь 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байх бөгөөд барилгын ажлыг наймдугаар сарын 20-ноор дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлаар төмөр замын компаниудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг хийж, Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс бүхий 150 мянган хүн суурьших дагуул хот байгуулахаар төлөвлөж байгааг онцлоод, тус тээвэр логистикийн төв, терминал хүрэх төмөр замын барилгын ажилд дотоодын компаниудаа дайчилж, монгол инженерүүдийн гараар энэ ажлыг богино хугацаанд чанартай хариуцлагатай хийнэ" гэв.
| “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлыг энэ сард эхлүүлнэ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23