Газын зурваст 40 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг Израилын тал дэвшүүлжээ. Ингэхдээ ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан 10 орчим хүнийг суллах, барьцаанд байгаа бүх хүний мэдээллийг өгөх болзлыг тавьсан байна.
Израил, ХАМАС-ын талууд эхний үе шат хэмээн тодорхойлсон 6 долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр нэгдүгээр сард хэрэгжиж эхлээд гуравдугаар сарын 1-нд дуусгавар болсон юм.
ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээрийг тодорхой хугацаагаар сунгасны хариуд барьцааны таван хүнийг суллах саналыг зөвшөөрсөн гэж хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тус бүлэглэл Израилын дэвшүүлсэн саналд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
Израилын тал гуравдугаар сарын 18-наас агаарын довтолгоогоо сэргээжээ. Даваа гарагт Палестины хэвлэлүүдэд мэдээлснээр, Израилын агаарын цохилтын улмаас 17 хүн, түүний дотор хүүхдүүд амь үрэгдсэн байна.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Израил довтолгоогоо дахин эхлүүлснээс хойш хоёр долоо хоногийн дотор 1000 гаруй хүн амиа алджээ. Израилын арми тусламж нэвтрүүлэхийг хориглосоор байгаа тул Газа дахь хүмүүнлэгийн нөхцөл байдалд олон нийт санаа зовниж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Газын зурваст 40 хоног гал зогсоох санал тавьжээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23