Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ.
Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна. Хүндрүүлсэн нөхцөлд үхэлд хүргэх ч аюултай “Эрдэнэшишийн өвчин” гэгддэг энэ өвчний үндсэн шалтгаан нь Зарим тамхины найрлагад байдаг Е витамины тослог, синтетик ацетат болдгийг одоогоор тогтоогоод байгаа юм. Энэ аюултай бодис “тетрагидроканнабинол” агуулсан хууль бус найрлагаас ихэвчлэн илэрдэг байна.
Электрон тамхи уушгинд сөрөг нөлөөлж байгааг АНУ-д анх тогтоосон байдаг. Цахилгаан тамхи хэрэглэгчид амьсгаа давчдах, ханиалгах, цээж хөндүүрлэх, амьсгалын замын бусад олон янзын зовуурь хэлж хандах нь эрс нэмэгдсэнээр АНУ-ын өвчлөлт хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэ чиглэлд гүнзгийрүүлж судалжээ. Улмаар нийтлэг шинж тэмдгүүдийг нэгтгэж шинэ өвчний ангилал бий болгосныгоо, “электрон тамхины хэрэглээ болон вэйпингээс үүдсэн уушгины гэмтэл” гэсэн /E-cigarette, or vaping, product use associated lung injury/ англи өгүүлбэрийн товчлолоор EVALI гэж нэрлэсэн байна. ОХУ-д электрон тамхи хэрэглэгч хүүхэд залуусын тоо 2023 оны эхэнд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.
| Электрон тамхи татсанаас үүсдэг “EVALI” гэх өвчний анхны тохиолдол Орост илэрчээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00