Монголын ард түмний гүн сүсэг бишрэлийн илэрхийлэл болсон Майдар эргэх ёслол 2025 оны 4-р сарын 5-ны өдөр (Хаврын дунд сарын шинийн 8-нд) Эрдэнэ Зуу хийдэд болно. Энэ өдөр бид Сайн цагийн 1000 бурхны V (тав дахь) болох Майдар бурханы хурдан залрахын ерөөл тавьж, хамтдаа их буян хураах онцгой үйлд оролцох боломжтой. Эрдэнэ Зуу хийд нь Майдар эргэх ёс уламжлалаараа үеийн үед алдаршсан бөгөөд эрт цагт Монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтэн олон тэмээ жингээр ирж, Зуугийн Майдар бурханд мөргөдөг, ураг садантайгаа золгодог, хамгийн сайхан дээл хувцсаа өмсөн ирдэг байжээ. Энэхүү ариун зан үйлд хүндэтгэл үзүүлэн, үндэсний хувцсаараа гоёж ирэхийг уриалж байна.
Энэ өдөр:
• 108 суваргаа гороо эргэж,
• Чойжоо дүгжүү ном айлтгуулж, сор залж,
• Өвчин зовлон, гай барцад, гамшиг зэтгэрээс хамгаалах номын хуралд оролцон хамтдаа их буяныг хураах боломжтой.
2025.04.05-НЫ ХӨТӨЛБӨР
09:00 – Цогчэн хурал, Майдарын чого
12:00 – Майдар бурхан Лавран дуганаас залрах
14:00 – Маналын дончид, Оройн ерөөл
16:00 – Чойжоо дүгжүү (Сор гаргах)
ХЭРХЭН ИРЖ ОРОЛЦОХ ВЭ?
• Эрдэнэ Зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хар хорин суманд байрладаг.
• Та бүхэн хувийн унаагаар болон нийтийн тээврээр ирэх боломжтой.
• Хийдийн гадаа зориулалтын зогсоол бий.
• Хүрэлцэн ирэхдээ хувийн ном судар, маани тоолох эрхи, ааруул сүү, хадаг, авч ирж болно.
| Шинийн 8 буюу бямба гарагт Майдар эргэх ёслол болно |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23