Баасан гараг /2025.03.28/ Мьянмар улсад голомтолсон 7.7 магниудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Тайландад амиа алдагсдын тоо 17-д хүрсэн талаар AFP агентлаг мэдээллээ. Харин газар хөдлөлтийн улмаас 32 хүн бэртэж гэмтэж, 80 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Тайландын Бангкок хотын тэнгэр баганадсан барилгын нуранги дор хэд хэдэн хүн үлдсэн байж магадгүй шинж тэмдгийг бүртгэж авсан ч одоо болтол тэдэнд аврагчид хүрч чадаагүй байгаа ажээ. Харин газар хөдлөлтийн голомт байсан хөрш Мьянмар улсад амь үрэгдэгсдийн тоо аль хэдийн 1600 гаруй болоод байгаа бөгөөд нуранги цэвэрлэх явцад амиа алдсан хүмүүсийн тоо улам нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
| Мьянмар улсад голомтолсон газар хөдлөлтийн улмаас Тайландад 17 хүн амиа алдаад байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33