Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий тав дахь өдөр Монголын таван бөх барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн боллоо. 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртлээ.
Тэрбээр 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор дийлдэн мөнгөн медаль хүртэхээр болсон юм. Ц.Цогбадрах Азийн АШТ-д дөрөв дэх удаагаа оролцож, анхны медалиа хүртэж байна.
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ. Тэрбээр 57 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авав. Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын анхны медалиа хүртэж байна.
Тэмцээний 79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм. Барилдааны үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхлээ. Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.
Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга шагналт 5-р байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны залуу бөх, U-17 насны дэлхийн аварга, өсвөрийн Азийн аварга Сина Махди Халилид 12:2 оноогоор ялагдлаа.
| Б.Мөнх-Эрдэнэ Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33